100% Мерино үүлдрийн хонины ноосоор хийсэн бүтээгдэхүүн. Энэ нь дэлхий дээрх хамгийн нарийн, зөөлөн ширхэгтэй ноосны нэгээр тооцогддог.
Гол онцлог нь:
• Нарийн ширхэгтэй (25 микрон болон түүнээс нимгэн) учраас маш зөөлөн, арьсанд хатгуулахгүй.
• Амьсгалдаг – дулаан хадгалахын зэрэгцээ чийгийг гадагшлуулж, биеийг хуурай, тухтай байлгана.
• Дулаан барих чадвар өндөр – жижгэвтэр жинтэй ч хүйтэнд сайн дулаацуулах боломжтой.
• Өөрөө цэвэршдэг шинжтэй – байгалийн ланолин агуулдаг тул үнэр тогтох нь бага, бактер үржих орчин муутай.
• Уян зөөлөн – спортын болон өдөр тутмын хувцсанд тохиромжтой.